Япон улстай холбоотой 9 сонирхолтой баримт

Share:

1. Өндөр дундаж наслалт ба түүнийг дагасан асуудлууд


2018 оны байдлаар Япон хүний дундаж наслалт 81.8 байсан ба энэ үзүүлэлтээрээ дэлхийд 2-т бичигдэж байв. Нийт иргэдийн 20 гаруй хувь нь 65-с дээш настай хүн амтай ба тэдний дундаж нас нь 48.4 байгаа нь мөн дэлхийд 2-т бичигддэг.
Эдгээр үзүүлэлтүүд Япон улсын бага төрөлтийн хувьтай нийлэн эдийн засагт нь сөргөөр нөлөөлдөг. Мөн Японд том хүний живх хүүхдийн живхнээс илүү гүйлгээтэй байдаг ба тэжээвэр амьтны тоо хүүхдийн тооноос олон.

2. Далайн гаралтай хүнс, бүтээгдхүүний хэрэглээ

Япон улс далайн гаралтай хүнс, бүтээгдхүүний хэрэглээгээрээ дэлхийд 1-т ордог ба жилд дунджаар 17 сая тонныг хэрэглэдэг. 
Дэлхийн хамгийн том загасны зах Токио хотод байдаг ба өдөр бүр 2000 тонн далайн гаралтай бүтээгдхүүн борлуулдаг.

3. Кобе үхрийн мах

Кобе үхрийн мах дэлхийд хамгийн үнэтэй үхрийн маханд тооцогддог ба 1кг нь 1.5 сая төгргөгний үнэтэй. 2016 онд л гэхэд 13.5 тэрбум долларын үхрийн мах экспортлосон ч энэхүү салбарын ирээдүй ажиллах хүн хүчний дутагдлаас болж бүрхэг болоод байгаа юм.
Манай Монгол үхэрнээс 100 дахин үнэтэй байгаа нууц нь үүлдрээс болон хэрхэн үхрийг тэжээхэд байдаг. Кобе үхрүүд шар айраг ууж, будаа идэж, иллэг хийлгэж амьдардаг.

4. Басаши буюу адууны махан сашими

Японы үндэсний хоолонд сүши, сашими гэх түүхий загастай хоолуудаас гадна нимгэн хэрчсэн түүхий адууны мах бий. Кумамото аймагт энэхүү зоог илүү алдартай.
Бактериудаа сэргийлэхийн тулд хагас хөлдүүгээр нь зооглодог тухайн хоол бага зэрэг чихэрлэг амттай.

5. Аниме үйлдвэрлэл

Орчин үед "Аниме" -г мэдэхгүй хүн ховор байх. Тэгвэл та аниме дэлхийн нийт анимейшн суурьтай бүх энтертайнментийн 60 хувийг эзлэдэг гэдгийг мэдэх үү? 
Япон улсад 130 гаруй дуу оруулалтын сургууль байдаг гэдгээс л хичнээн их хөгжсөн болох нь харагдах буй за. Сонирхолтой баримт дурдахад: Япон улс манга ном хэвлэхэд 00 -н цаасанд ашигладаг цааснаасаа их цаас ашигладаг.

6. Өвөрмөц ажлын арга барил

Эрт үеэс л хөдөлмөрч Япон ард түмэн одоо ч хөдөлмөрч, зарим тохиолдолд хэт хөдөлмөрч. Хэт их ажилласнаасаа болж сэтгэлийн дарамт, гутралд орох тохиолдол бишгүй их байдаг ба зөвхөн сэтгэцийн эрүүл мэндээс гадна биеийн эрүүл мэндэд нь ч муугаар нөлөөлдөг. Бараг сар болгон олон нийтийн амралтын өдөр байдаг ч ажилдаа бүхнээ зориулдаг соёлд нь асуудал байдаг аж.
Мөн Японд ажил дээрээ унтах нь муу зүйл биш бөгөөд хэт их ажиллаж өөрийгөө хэт их ажилдаа зориулснаас болсон гэж үздэг байна.

7. Тэд ч мөн хөх толботой

Зөвхөн тэд ч биш нийт Ази хүмүүсийн 90% нь хөх толботой төрдөг. Японд хөх толбыг 蒙古斑 (моокохан) гэж нэрлэдэг ба ханз бүрчлэн орчуулбал энэ нь Монгол-хуучин-толбо гэсэн үн аж. Хөх толбыг Япон хүмүүс өхөөрдөх нь элбэг.

8. Өөр гоо сайхны хэмжүүр

Дэлхий нийтээс өөр гоо сайхны хэмжүүртэй улс. Орсгой шүд, цагаан бөгөөд жижиг царайг энд үнэлнэ. Мөн эмэгтэй хүний даруу зан чанарыг илүүд үзэх нь элбэг.

9. Баялаг соёл

Дэлхий нийтээс огт өөр гэмээр гайхам баялаг бөгөөд өвөрмөц соёлтой улс. Жишээ дурдвал: гоймонг сорж идэх нь хоол нь таалагдаж байгаагийн тэмдэг гэж үзэх үзэл, бэлэгний уутыг урж онгойлгохыг бүдүүлэгт тооцох үзэгдэл, хоол идэж байхдаа савхаа хоолонд зоох цээр.
Дэлхий нийтээр дэлгэрсэн Япон зүйлс ч чамгүй олон. Караоке (Хоосон найрал хөгжим), Карате (гар хоосон тулааны урлаг) гэх мэт.

Нийтлэлийн эцэст:

Дэлхийн № 3 эдийн засагтай улс учир дэлхий даяар тэднийг сайн мэднэ. Энэ нийтлэлд дурдаагүй олон зүйл бий нь тодорхой. Нийтлэгчийн хувьд хүмүүст сонирхолтой санагдах болов уу гэснийг түүж бичлээ. 

No comments