Өдрийн мэнд! Интернет ухахын нэг давуу тал нь юм уу даа, нэгэн сонирхолтой газрын зураг оллоо. Дэлхийн улс орнуудыг урдаа барьдаг, хамгийн алдартай уран зохиолын номуудыг тухайн улсын газар нутагт байрлуулсан сонирхолтой бүтээл.
- Турк, Орхан Памук - Миний нэр улаан. Орхан Памук бол 2006 онд Нобелын шагнал авсан анхны турк зохиолч билээ. Монгол хэл дээр энэ зохиолоос гадна "Цас", "Истанбул хот" номууд орчуулагдан гарсан.
- Хятад, Цао Шюэчинь - Улаан асрын зүүд. 18-р зуунд бичигдсэн, 2000 гаран хуудастай үнэхээр том ном юм байна. Харин Болор судар хэвлэлийн газраас хураангуй хувилбарыг нь монгол хэлнээ хөрвүүлж гаргажээ. Бидний зүгээс Үй Хуа, Мо Ян, Ян Лиан Кэ, Июнь Ли нарын номыг сонирхоорой гэж зөвлөх байна. Орчин үеийн зохиолчдын номыг унших хэрэгтэй шүү дээ.
- Энэтхэг, Арундати Рой - The god of small things. Одоо бол Салман Рушди, Жумпа Лахири гэх зохиолчид л цахиур хагалж явна.
- Пакистан, Мосин Хамид - The reluctant. Тагтаа паблишингийн "Дур булаам" номондоо оруулсан Фатима Бхуттог онцоллоо.
- Япон, Нацүмэ Соосэки - Сэтгэл роман. Япон улсаас бид Харүки Мүраками, Казүо Ишигүро, Юкио Мишима, Ясүнари Кавабата, Оэ Кэнзабүро, Юүко Саката гээд нилээдгүй зохиолчидтой танилцсан билээ.
- Вьетнам, Бао Нин - The sorrow of war. Кино нь гаран олны хүртээл болсон байна.
- Израиль, Susan Abulhawa - Mornings in Jenin. Зохиолыг нь уншсан болохоор ч юмуу бид Амос Оз гэх эрийг онцолмоор байна.
- Афганистан, Халед Хоссейни - Kite runner. Түүний "Цаасан шувуу наадуулагч" үнэхээр алдартай зохиол болно.
- Киргизстан, Чингиз Айтматов - Жамиль. Монсудар утга зохиол цувралын 20-р ном болон гарсан. "Цайран харагдах хөлөг онгоц", "Далайн хөвөөний алаг хав толгой" энэ хоёр зохиол маш алдартай шүү.
- Өмнөд Солонгос, Хан Канг - Цагаан хоолтон. Энэ зохиолоороо Олон улсын бүүкэрын шагнал хүртсэн ба кино нь ч гарсан удаатай. Анхааруулахад, жоохон аймар зохиол шүү.
- Австрали, Tim Winton - Cloudtsreet.
- Монгол, Ч.Галсан - Хөх тэнгэр. Герман хэлнээ зохиолоо бичдэг Монгол зохиолч. Түүний "Тува тууж" (Аянгат цагийн тууж), "Аравдугаар сарын тэнгэр доор" хоёр туужийг уншсан. Зохиолч өөрөө "Тува тууж" -аа Германд байхдаа, 27 насандаа бичсэн ба Эрнест Хэмингуэйн "Өвгөн тэнгис хоёр" туужтай энэ дүйцэхүйц, чанартай болж чадсан гэж дүгнэсэн.
"Хөгшин" Европ тивийн улсуудын агуу зохиолчид руу орвол:
- Норвеги, Кнут Хамсун - Өлсгөлөн. Монсудар эрхлэн энэ романыг орчуулсан байгаа. Норвегийн зохиолчдоос яах аргагүй сор нь болсон Кнут Хамсун (1859 - 1952) 1920 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Норвеги улсаас 1903, 1920, 1928 онд гээд нийтдээ гурван зохиолч утга зохиолын Нобелын шагналыг авч байжээ.
- Исланд, Арнальд Индридасон - Jar city. Исландаас Лакснессыг л уншсан юм байна.
- Швед, Стиг Ларссон - Луун шивээст охин.
- Дани, Peter Hoeg - Miss Smilla's Feeling for Snow. Ханс Христиан Андерсен гэх үлгэрийн зохиолууд нь алдартай хүнийг л мэдэх юм байна.
- Беларусь, Светлана Алексиевич - Чернобылийн эмгэнэлт залбирал. Дэндүү хүнд зохиол.
- Украйн, Андрей Курков - Үхэл ба пингвин.
- Герман, Франц Кафка - Хувирал. Герман хэл дээр ном туурвилаа гаргадаг нилээдгүй олон зохиолчид байгаа. Үүнээс дурдвал, Томас Манн, Гюнтер Грасс, Бернхард Шлинк (Уншигч номын зохиолч), Эрих Мариа Ремарк, Чарльз Буковски гэх мэт.
- Бельги, Hugo Claus - The sorrow of Belgium.
- Англи, Жэйн Остин - Бахархал ба бардамнал. Монгол хэлнээ орчуулагдсан. Англиас Жорж Оруэлл, Том Рейд, Агата Кристи нарын номуудыг түлхүү уншсан байх бид.
- Ирланд, Жэймс Жойс - Үлисс. Алдар суутай агуу бүтээл дээ. Оскар Уайлд, Колм Тойбин гэж гайхагдсан эрхмүүд байна.
- Франц, Виктор Хюго - Шоовдор хүмүүс. Хэрвээ би газрын зургийн эзэн байсан бол Александр Дюма - Монте Кристо гүн романыг онцлох байсан болов уу. Виктор Хюгогийн зохиолууд хүнд, харанхуй санагддаггүй гэж үү? Францын утга зохиол маш гүн бөгөөд хэрвээ уншигч танд сонирхолтой байх юм бол тусдаа нийтлэл болгож болох юм. Оноре Де Бальзак, Марсел Прүст, Альбер Камю, Волтайрэ, Жюль Верн, Жан Жак Руссо, Жан Пол Сартр, Мишель де Монтень гэх мэтчилэн дурдвал үнэхээр баян билээ. Францаас Нобелын шагнал авсан 16 хүн байдаг ба бусад улсуудтай харьцуулбал хамгийн олон удаа гэсэн үг.
- Испани, Мигель де Сервантес - Дон Кихот.
- Серби, Милорад Павич - Салхины дотоод тал.
- Итали, Elena Ferrante - My brilliant friend. Итало Кальвино, Умберто Эко хоёргүйгээр Италийг төсөөлөшгүй биш үү?
- Чех, Милен Кундера - Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй.
- Албани, Исмаил Кадарэ - Мөхсөн армийн удирдагч.
- Грек, Хомер - Илиад. Эсвэл Одиссей тийм үү?
- Орос, Лев Толстой - Дайн ба энх. Орчин үед Людмила Петрушевская, Виктор Пелевин гээд зохиолчид нилээн чансаа дээгүүр алхаж яваа болов уу.
- Америк, Колин Макколоу - Өргөст модны дуут шувуу.
- Канад, Люси Монтгомэри - Ногоон давхарцагийн Анне. Өдгөө Канадаас Маргарит Этвүүд, Элис Мүнро нар хамгийн нэр хүндтэй зохиолчид бөлгөө.
- Мексик, Хуан Рулфо - Педро Парамо.
- Колумб, Габриель Гарсиа Маркес - Зуун жилийн ганцаардал. Бидэнд Латин Америкын зохиолчдоос хамгийн их танигдсан нь энэ хүн байх. "Тахлын үеийн дурлал", "Зарлагдсан үхлийн товчоон", "Хурандаад хэн ч бичихгүй" роман, туужууд нь орчуулагдсан.
- Аргентин, Хорхе Луис Борхес - Даян дэлхийн жигшүүрт түүх. Хулио Кортасар хэмээх аль улсад харьяалагдах нь ойлгомжгүй зохиолч байсан бөгөөд зохиолууд нь нилээн алдартай юм байна лээ.
- Чили, Isabel Allende - The house of the spirits. Пабло Неруда гэж энэ улсаас төрөн гарсан алдартай яруу найрагч байдаг.
- Уругвай, Эдуардо Галеано - Soccer in the sun and shadow.
Африк тивээс:
- Судан, Лейла Абулела - Lyrics Alley. Англид амьдран, зохиолоо бичдэг эмэгтэй юм байна.
- Ливи, Hisham Matar - In the country of men. Америкт амьдран, зохиолоо туурвидаг.
- Алжир, Альбер Камю - Хөндлөнгийн хүн. Алжир - Францын зохиолч бөгөөд Монсудараас "Этгээд хүн" нэртэйгээр орчуулан гаргасан байна.
- Нигери, Wole Soyinka. Энэ зохиолч нь зохиолуудаа англи хэл дээр бичдэг ба 1986 онд утга зохиолын Нобелын шагнал хүртсэн. Энэ нь Африк тивээс анх удаа утга зохиолын төрөлд Нобел авсан тохиолдол болсон байна.
Африк тивээс еврей гаралтай, 1991 онд Нобелын шагнал авсан эмэгтэй зохиолч Надин Гордимер нилээн хүчтэй хоолойгоор дуугарч чадсан гэж бодож байна.
Яаж бид Монголын утга зохиолыг дэлхийд таниулах вэ гэхээр, бид дүгнэхдээ, олон улсын уншигчдын эх хэл дээр зохиолоо бичих гэж таамаглаж байна. Англиар, францаар, германаар, хятадаар. Тийм үү? Тэгж л бид танигдах байх.
Яаж бид Монголын утга зохиолыг дэлхийд таниулах вэ гэхээр, бид дүгнэхдээ, олон улсын уншигчдын эх хэл дээр зохиолоо бичих гэж таамаглаж байна. Англиар, францаар, германаар, хятадаар. Тийм үү? Тэгж л бид танигдах байх.
Эх сурвалж:

No comments