Хиймэл оюун ухаан шинжлэх ухаанд мэндлээд 60, 70 жил болжээ. Гэхдээ 1975–аас 1990 оны хоорондох хугацаа нь хиймэл оюун ухааны хувьд “Мөстлөгийн үе” байсан. Мөстлөгийн үеэс гараад дараагийн 20 гаран жилийн хугацаанд энэ салбарт
юу тохиолдов?
1996 он | EMI
Америкийн хөгжмийн зохиолч Дэвид Күүп дуурийн хөгжим, найрал дууны ая зохиодог программ бүтээв. Дараа нь “Experiments in musical intelligence” нэртэй номоо
гаргасан. Уг программын зохиосон ая болон Себастиан Бахын зохиосон хөгжмийн ялгааг хүмүүс тааж
чадахгүйд хүрч байсан байна. Сүүлд Annie нэртэй программ хөгжүүлэн гаргасан ба уг программ нь хайку бичдэг боллоо.
Ингэж хиймэл оюун ухаан хөгжим,
шүлэг яруу найраг руу орж ирэв.
1997 он | Deep Blue
“Ай Би Эм” хэмээх технологийн мангас компани Deep Blue нэртэй шатар тоглодог программ хөгжүүлэн 1986 оноос хойш дэлхийн
чансааг тэргүүлсэн, хосгүй түүхэн аварга Гарри Каспаровтой тоглуулж 4:2 харьцаатайгаар
компьютер ялалт байгуулж оюун ухааны тоглоомын ертөнцөд хөл тавилаа. Deep Blue секундэд 200 сая боломжит нүүдлийг боловсруулж байсан байна.
2002 он | Roomba
Roomba нэртэй ухаалаг тоос цэвэрлэгч
роботыг хийсэн байна.
2005 он | BigDog
Сайн уу, Би бол BigDog
2010 он | Siri, Teotronica
Apple компани бидний өдөр тутмын туслах болсон, зөвлөгөө өгч, асуултад хариулах Siri системээ гаргалаа.
Италийн Teotronica компани төгөлдөр хуур
тоглодог робот бүтээв.
2011 он | Watson, Google Brain
Ай Би Эм компанийн Ватсон нэртэй систем асуулт, хариулт бүхий телевизийн Jeopardy! шоунд оролцон түрүүлсэн байна.
Гүүгл компани машин
сургалт, гүн сургалтыг
ашиглан хиймэл оюун ухааны салбарт судалгаа хийх зориулалттайгаар Google Brain судалгааны баг үүсгэв.
2012 он | Google
Гүүгл компани Google Now нэртэй мэдээллийг зөвхөн бичгээр
биш дуу хоолойгоор дамжуулан хайх боломжтой систем хөгжүүлсэн.
Google Brain судлаачдын баг Youtube –ээс цуглуулсан арван сая орчим муурын зураг дээр машин сургалт ашиглан
шинжилгээ хийж амжилттай болсон. Зураг хараад л “Энэ муур байна” гэж таньж
чадна гэсэн үг.
2013 он | The future employment
Оксфордын их сургуулийн эрдэмтэд “The future employment” хэмээх хиймэл оюун ухаан хөгжсөнөөр ямар ямар ажлын байраа алдахад хүрч болзошгүй талаар сонирхолтой нийтлэлээ хэвлэсэн. Компьютер орлоход хэцүү ажил бол археологийн ажил гэсэн дүгнэлтэд хүрэв. Мэдээж шинэ ажлын байрууд ч үүснэ.
2014 он | Cortana, Alexa, Vital, Novartis
Амазон компани Alexa нэртэй, Майкрософт компани Cortana нэртэй асуултад хайлт хийн хариулах системүүдээ зах зээлд гаргав. Ингэж хиймэл оюун ухаан бидний хэл ярианд нэвтэрч эхэлсэн.
Хонконгийн хөрөнгө оруулалтын Deep Knowledge Ventures компани Vital нэртэй программыг ажилдаа туршсан байна. Хөрөнгө оруулалт хүссэн компаниудын санхүү, үйл ажиллагааг судлан, маш их хэмжээний датаг боловсруулан анализ хийж, эцэст нь санал дэвшүүлэх маш чухал ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна.
Гүүгл компани Швейцарын эм үйлдвэрлэлийн Новартис компанитай хамтран хүний нулимсыг шинжлэн цусан дах сахрын хэмжээг тодорхойлох боломжтой линз бүтээх, өндөр эрсдэлтэй судалгааны ажил руу орсон байна.
2015 он | DeepArt, AlphaGo, Tensorflow
DeepArt нэртэй алдартай уран зургуудыг та өөрийн хүссэн зурагтай холин машин сургалтаар цоо шинэ зураг гарган авах боломжтой систем зах зээлд гарсан.
Гүүгл Английн DeepMind компанийг худалдан авч AlphaGo гэх го даам тоглодог системийг бүтээн Европын 3 удаагийн аварга хятад тамирчин Фан Хуйтай тоглуулан 5:0 гэсэн үнэмлэхүй ялалтаар AlphaGo хожсон.
Гүүгл компани инженерүүдэд зориулан Tensorflow нэртэй машин сургалтын сан гаргасан. Та ч гэсэн ашиглаад явах бүрэн боломжтой.
2016 он | AlphaGO, Einstein, Zo
AlphaGo дэлхийн аварга, солонгос тамирчин Ли Сидолыг 4:1 –ээр хожсон байна.
Salesforce компани хэрэглэгчидтэй харилцах системээ хиймэл оюун ухаантай нэгтгэн Salesforce Einstein хэмээх аварга систем бүтээв. Ингэснээр тэд худалдаа, маркетинг, үйлчилгээний салбарууд дах зардлаа
багасгасан байна.
Майкрософт компани таны яриа, бичсэн текст, зургийг таних боломжтой Zo чатботоо үүсгэв.
Сингапур, Бразил, Австрали,
Канад, Энэтхэг зэрэг улсууд гаднах ажиглалтаа зогсоон өөрсдөө хиймэл оюун
ухааны салбарт хүчин зүтгэхээр шийдлээ.
2017 он | Waymo, Алиса, дахиад л AlphaGo
Гүүглийн 2009 онд байгуулсан Waymo компани Waymo нэртэй, автомат удирдлагатай автомашин олон жилийн турш туршсаны үндсэн дээр олон түмэнд ил гарган танилцууллаа. Жолоочийн мэргэжил зах зээлээс шахагдан гарах уу?
Оросын Яндекс компани хүний бичсэн текст, яриаг ойлгон хариу өгч харилцаа үүсгэх боломжтой (Siri шиг) Яндекс Алиса системээ зах зээлд гаргасан байна.
AlphaGo го даамаар 60:0 гэсэн аймшигтай ялалтыг байгуулав.
2018 он | Alibaba, Netflix
Алибаба группийн хөгжүүлсэн программ Станфордын их сургуулиас явуулсан 100000 асуулт бүхий англи хэлний тестийн шалгалтад ойлгох болон унших чадвараа гайхуулсан 82000 гаран асуултанд зөв хариулсан гайхалтай амжилтыг тогтоов.
Нэтфликс компани хиймэл оюун ухаан ашигласнаар зардлаа дор хаяж 6 дахин багасгасан бахдам амжилтаа дэлхийд таниуллаа. Тэд хэрхэн ашигладаг талаар сонсоцгооё.
- Кино санал болгох. Таны ямар кино үзэж, ямар төрлийн киног илүү хайж байгаа датан дээр үндэслэн тэд танд кино санал болгодог.
- Хэрэглэгчийн сонирхлыг судлах. Таны дуртай кино, дуртай жүжигчин (хэн гэдэг жүжигчний тоглосон киног илүү сонирхдог), киноны жанр гэх мэт мэдээллийг авснаар
тэд маш их хэмжээний дата сантай болж байгаа юм.
- Постер зураг бэлдэх. Та заримдаа кино үзэхдээ аль нэг хэсгийг дахин дахин үзэж байсан уу? Тийм бол Нэтфликс тэр
мэдээлэл дээр үндэслэн, үзэгч киноны аль хэсэгт илүү татагдаж байгааг ажиглан ямар кинонд ямар
постер зураг бэлдэхээ машин сургалт ашиглан таамагладаг.
- Киноны зардал тооцох. Киноны бүх л зардал, хаана зураг авалтаа хийх зэрэг асуудлуудаа компьютерт даатган
ажилладаг.
2019 он | OpenAI Five, Plubirus, Tesla
Autopilot, Glitch, arXiv, Amazon Kindle, Робот гар, Chimege
Дота тэмцээнд дэлхийн хүчтэй багуудын нэг болох OG –г Элон Маскын байгуулсан OpenAI компанийн хөгжүүлсэн OpenAI Five программ хожиж ялалт байгуулав. Тоглохгүй тоглоом гэж хиймэл оюун ухаанд үлдэв үү дээ?
Facebook компанийн Plubirus Poker AI систем покер тоглож юу сурснаа гайхуулж эхэллээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэдэг Тесла компани Tesla Autopilot автомат удирдлагатай машинаа танилцууллаа.
Хиймэл оюун ухаан хувцасны загвар гаргаж эхлэн Glitch AI хэмээх анхны хувцас загварын компани байгуулагдсан байна.
2010 –аас 2019 оны хооронд Корнеллын их сургуулийн үүсгэсэн шинжлэх ухааны судалгааны ажлууд хадгалагддаг arXiv системд хиймэл оюун ухаантай холбоотой ажлуудын тоо 20 дахин ихэссэн байна.
Амазон компанийн алтан бүтээгдэхүүн болох Amazon Kindle таныг ном уншиж байхад тань судална. Аль хэсгийг удаан уншиж байна, аль хэсэг илүү анхаарал хандуулж байна гэх мэт зүйлсийг судлан ямар систем гаргах юм бол доо?
OpenAI роботон гар шоо эвлүүлж байгаа нь
OpenAI рубик шоог 27-45 үйлдэлд эвлүүлж сурсан роботон гар бүтээснээ танилцууллаа.
Дэлхийн анхны хиймэл оюун ухааны их сургууль Арабын нэгдсэн Эмират улсад нээлтээ хийлээ.
2020 оны дөрөвдүгээр сар | Covid-19
Алибаба групп коронавирусын халдварыг 96%-ын магадлалтай илрүүлэх боломжтой систем хөгжүүллээ.
Харвард болон Массачусетсын их сургуулиуд халдвартай хүнээс зайлсхийх боломжийг олгох аппликэйшн гаргалаа.
Дэлхийн технологийн шарк компаниуд коронавирустэй тэмцэх болсноо зарлан вакцин хийх, халдвартай хүнийг таних гэх мэт ажилд орж эхэллээ.
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд гэрэл цахилгаанаас ч илүү үр өгөөжтэй. - Сундар Пичаи (Гүүгл, Альфабетын гүйцэтгэх захирал)Гүүгл компани маш олон бүтээгдэхүүнүүдтэй. Тиймээс олон том дата төвүүдтэй ба дата төвүүд нь их хэмжээний энерги зарцуулдаг байна. Өнөөдөр тэд дата төвүүдийнхээ энерги зарцуулалтыг машин сургалт ашиглан багасгахаар шаргуу ажиллаж байна.
Ямартай ч хиймэл оюун ухаан "шинэ газрын тос" гэгддэг датан дээр үндэслэн, биднийг гайхшируулж дуусахгүй нь бололтой.
Эх сурвалжууд:
- https://www.chimege.mn/synth
- https://www.youtube.com/watch?v=wInvN096he8
- https://openai.com/blog/solving-rubiks-cube/
- https://deepmind.com/research/case-studies/alphago-the-story-so-far
- https://ai.googleblog.com/
- https://ai.facebook.com/blog/?page=1
- https://machinelearning.apple.com/
- https://deepmind.com/
- https://developers.google.com/machine-learning/crash-course/ml-intro
- https://www.salesforce.com/blog/2016/09/introducing-salesforce-einstein.html
- https://www.oxfordmartin.ox.ac.uk/downloads/academic/The_Future_of_Employment.pdf








Nice
ReplyDeleteБаярлалаа :)
Delete