Та подкаст сонсмоор байвч хаанаас сонсохоо мэдэхгүй байвал “Гэрэл” –ийн санал болгож байгаа дараах есөн суваг, аппликэйшнүүдээс аль нэгийг сонирхоод үзээрэй.
1. Anchor (iOS, Android)
Энэ аппликэйшнийг ашиглан та подкаст сонсохоос гадна, подкаст бэлтгэн байршуулах боломжтой. Монгол подкастууд ч зөндөө орсон байдаг тул та татаж аваад өөрийн сонсохыг хүссэн подкастаа сонсоорой. Андроид, IOS аль ч үйлдлийн системтэй гар утастай байсан та ашиглах боломжтой. “Sustainable
Mongol” подкастыг бэлтгэн гаргадаг залуус энэ платформ дээр дугааруудаа байршуулдаг шүү.
2. Spotify (iOS, Android)
Веб: www.spotify.com
Подкастын ертөнц дэх хамгийн том 3 платформын нэг бол Spotify. Өдрөөс өдөрт олон болж байгаа,
технологи, шинжлэх ухааны тун сонирхолтой аудио бичлэгүүдийг та цаг алдалгүй энэ аппликэйшнээс сонсоорой. Хэрвээ та IOS, Андроид, Mac OS, Windows, Linux, Windows mobile,
Chromebook үйлдлийн систем бүхий гар утас эсвэл компьютертой бол Spotify танд туслахад бэлэн байгаа. “Acquired”
(технологи, бизнес), “Science friday” (шинжлэх ухааны орчин үеийн мэдээ мэдээлэл), “Planet money” (эдийн засаг) гэх мэт гоё подкастууд байгаа шүү.
3. Google podcasts (IOS, Android)
2018 оны 6-р сард Гүүгл компани гаргасан
нэгэн том платформ. Мөн л зөвхөн гар
утас төдийгүй, лаптоп дээрээ татаад, хайлтын
гайхамшгийг үзүүлж, сонирхсон аудио контентоо сонсоорой. Монгол
хэл дээр гэвэл “Sustainable Mongol”, “Unread”, “Cool Mongol”, “DevNote” (программ хөгжүүлэгч нарт
зориулсан) гэх мэт подкастуудыг хүлээн аван сонсох боломжтой. Podcast Insights сайтаас гаргасан судалгаагаар подкаст сонсдог хүмүүсийн 49% нь “гэртээ сонсдог” гэсэн байна.
4. Apple podcasts (iOS)
100 гаран хэл дээрх 500000 гаран подкастыг нэгтгэсэн аварга том бүтээгдэхүүн. Хэрвээ та Apple компанийн бүтээгдэхүүнүүдийг сонгон ашиглах дуртай бол яг таны
боломж. Apple Podcasts –ын хамгийн алдартай гурван подкаст:
- The serial (аль хэдийн болоод өнгөрсөн гэмт хэргүүдийг сөхөн авч, яг бодит байдал дээр юу болсон талаар ярьдаг сонирхолтой подкаст)
- This american life (2.2 сая сонсогчтой, 700 гаран дугаар гаргасан Америкийн талаар бүхнийг өгүүлнэ)
- Coronavirus Central (дэлхийг тойрсон коронавирусийн тухай мэдээ мэдээлэл)
Бас Unlock подкастын дугаарууд тавигддаг.
5. Soundcloud (iOS, Android)
Монгол хэл дээрх подкастууд олноор тавигддаг. Дурдвал: Unlock podcast, PU, Positive Mongolians,
Сэхээтэн, Catching up with Nomio гэх мэтчилэн. Catching up with Nomio подкастын хувьд тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ, шалгалтуудад хэрхэн бэлдэх вэ, цагийн менежментээ яаж зөв хийх вэ гээд танд хэрэгтэй олон зүйлсийн тухай ярьдаг байгаа.
6. M+ (iOS, Android)
Монгол хэлээр гардаг бүхий л подкастуудыг чиглэлээр нь ангилан оруулсан тул та хүссэн подкастаа сонгон сонсож гэртээ бүү уйдаарай. Вүүвүү компанийн залуус хөгжүүлсэн энэ аппликэйшн маш олон ном, сэтгүүлийг нэгтгэсэн
тул танд уйдах ердөө ч олгохгүй гэж итгэж байна. Монгол залуусынхаа бүтээлийг дэмжинэ гэдэг жинхэнэ эх оронч үзэл бус уу?
7. Overcast (iOS)
Веб: overcast.fm
IOS үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчдэд зориулсан платформ. Марко Эрмент гэх IOS хөгжүүлэгч залуугийн 2014 онд гаргасан аппликэйшн ба та сонгон ашиглаад үзээрэй.
8. Pocket
casts (iOS, Android)
Веб: pocketcasts.com
300000 подкаст, 10 сая гаран дугааруудыг өөртөө нэгтгэсэн аппликэйшн. Та Андроид эсвэл IOS аль алин дээр нь татан
авах боломжтой.
9. Youtube (iOS, Android)
Эцэст нь Гүүгл компанид харьяалагддаг бидний сайн мэдэх Youtube. Та эндээс “Идэрээгийн подкаст”, “Битгий сонс”
гэх мэт подкастуудыг сонсох бүрэн боломжтой.
Та өөрийн гар утас, компьютертоо таарсан
аппликэйшнээ татан подкастаар дамжуулан мэдлэгээ зузаатгаж, орчин үеийн мэдээллээс бүү хоцроорой. Долоо хоногт хоёрхон дугаарыг сонгон сонсоод байхад л таны
ажил, бүтээл эергээр нөлөөлж дуртай
подкастынхаа дугаар бүрийг хүлээх болно. Гадаад хэл сурч байгаа, сонсголоо сайжруулах гэж байгаа бол танд подкаст л тусална. Танд амжилт хүсье.









No comments