Хиймэл оюун ухаан юу хийж чаддаг вэ?

Share:


Хүмүүс бид хиймэл оюун ухаан ашиглан юу юу бүтээсэн, бидний амьдралд ямархуу оролцоотой байгаа болон ямархуу үүрэг гүйцэтгэж байгаа тухай та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Өөрөөр хэлбэл яг өнөөдрийн тухайд хиймэл оюун ухаан юу хийж сурсан бэ гэдэг асуултад хариулт хайя.

Таамаглал

Технологийн салбарт ажиллаж байгаа эрдэмтэд “Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ирээдүйд гайхмаар амжилтыг авчрахгүй байсан ч хамгийн сайн хийдэг зүйл нь таамаглал байх болно” гэж үзэж байна. Амазон бидэнд “энэ хэрэглэгчид таалагдаж магадгүй” гэсэн номыг санал болгож, Нэтфликс ямар кино үзэхийг маань зааж өгч, Фэйсбүүк сонирхож магадгүй гэсэн бараа, бүтээгдэхүүнийг санал болгож байна. Том компаниуд ямар компанийг худалдан авах, хөрөнгө оруулахаа хиймэл оюун ухаанд даатгаад эхэлчихсэн. Хувьцааны үнэ, орон сууцны дараагийн гурван сарын үнийн хэлбэлзлийг урьдчилан таамаглах ажлыг мөн хийж бидний толгойгоо гашилган суух цагийг улам бүр багасгаж байна. Одоо газар хөдлөлт, байгалийн онц ноцтой үзэгдлүүд хэзээ болохыг таамаглаж сурахаар хөгжүүлэлт нь явж байна.

Хэл яриа таних систем

Хиймэл оюун ухааныг ашиглан эрдэмтэд таамаглахаас гадна хэл яриа таних систем хөгжүүлэхэд нэлээн төвлөрөн ажиллаж байгаа. Жишээ нь, орчуулга. Хэрвээ та англи хэл ойлгодоггүй хүнтэй таарвал, орчуулгын системийг ашиглан ойлголцох боломжтой. Мөн бидний сайн мэдэх Siri, Cortana, Alexa гэх мэт системүүд ч энэ төрөлд багтана. Тэд бидний асуултуудад хариулж, цаг агаарын мэдээг танилцуулж, хөгжим тавьж өгөн, онгоцны нислэг хойшилсон тухай мэдээлж байна.

"Siri хэрэглэгчдээ гомдсон нь" 

Гэхдээ энэ нь машин бидний яриаг ойлгож байна гэсэн үг бол биш.
Тэд бидний ярьсан зүйлийг сонсоод, энэ яриагаараа дамжуулан энэ хүн юу хэлэх гээд байна вэ гэдгийг ойлгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл тэд бодож, ойлгож чаддаг болбол “хүн гэдэг амьтан өөрсдийн бүтээсэн зүйлийн өмнө өвдөг сөхөрч эхэлнэ” гэсэн үг.

 Зураг таних систем

Энэ зурган дээр байгаа хэн бэ хэмээн хүмүүс биднээс асуухад мартчихдаг тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тэгвэл амьтан, хүн тэр тусмаа гэмт хэрэгтнийг таних боломжтой системүүд зах зээл дээр гарч, улс орнууд нийгэм, цэрэг цагдаагийн байгууллагууддаа ашиглаад эхэллээ. Google Cloud Vision, Amazon Rekognition, LogoGrab гэх мэт. Олны танил хүнийг таних, брэндүүдийн логог таних системүүд гарсан байна.  

"Хүний нас болон хүйсийг таамаглаж байна"

Танихаас гадна зурган дээрх хүний нас, хүйс, өндөр, тухайн үеийн сэтгэл хөдлөлийг таамаглаж байна.

Роботууд

Роботын гол үүрэг нь хүний ажлыг хөнгөвчлөх бөгөөд өдийг хүртэл голдуу биеийн хүчний ажлуудыг гүйцэтгэдэг байсан бол хиймэл оюун ухаан, хэл яриа хоёр нэгдсэнээр “бот” гэх шинэ дижитал робот гарч ирсэн. Mitsuku, Poncho, Яндекс Алиса гэх мэт оюун ухаант чатботууд нь яг хүнтэй харилцаж байгаа мэт тул та туршаад үзээрэй. Мицүкүтэй дараах линкээр орон мессенжертээ харилцаж болно.

"Мицүкүтэй харилцсан нь"

Роботтой холбоотой сүүлийн үеийн мэдээнээс:
Станфордын их сургуулийн баг эрдэмтэд усан доор ажиллан, далай тэнгисийг илүү судлах зорилготойгоор OceanOne роботыг хийсэн байна. Ай Би Эм, Гүүгл компаниуд усан дотор ажиллах бичил роботон микроскоп хийхээр ажиллаж байна.

Рентген туяа

Анагаах ухааны салбарт хамгийн өргөнөөр ашигладаг рентген зураг авхуулж үзээгүй хүн ховор байх. Хиймэл оюун ухааныг их хэмжээний дата дээр сургасны үр дүнд гарсан систем нь эмчийн тусламжгүйгээр рентген зургийг харан онош тавьж эхэлж байна. Гүүгл компани хүний нүдний торлог бүрхүүл, нулимсыг судлан цусан дах сахрын хэмжээг тогтоох боломж бүхий систем хөгжүүлж байна.

"Хиймэл оюун ухаан рентген зураг дээр шинжилгээ хийж байгаа нь"

Эх сурвалж:

No comments