Хөл хорионы энэ үеэр хүн болгонд л тулгарч байгаа нойртой холбоотой асуудлуудын талаар болон тэдэнтэй хэрхэн тэмцэх талаар энэ нийтлэлд дурдсуу.
1. Нойрны тухай
Нас болон хувь хүний онцлогоос хамаараад хүн бүрд өөр өөр хэмжээний нойр хэрэгтэй. Ихэнх тохиолдолд:
- Нярай (0-3 сартай) өдөрт 14-17 цаг.
- Нярай (4-11 сартай) өдөрт 12-15 цаг.
- Балчир хүүхэд (1-2 настай) өдөрт 11-14 цаг.
- Цэцэрлэгийн хүүхэд (3-5 настай) өдөрт 10-13 цаг.
- Бага ангийн хүүхэд (6-13 настай) өдөрт 9-11 цаг.
- Өсвөр насны хүүхэд (14-17 настай) өдөрт 8-10 цаг.
- Ихэнх насанд хүрэгсэд 7-9 цаг унтахад хангалттай боловч зарим хүмүүс хувь хүний онцлогоос хамааран 6-10 цаг унтахад л хангалттай байх тохиолдол бий.
- Ахмад настан (65 болон түүнээс дээш) өдөрт 7-8 цаг.
- Жирэмслэлтийн эхний 3 сард ихэвчлэн энгийн үеэс илүү их нойр хэрэгтэй байдаг.
Мөн өмнөх өдөр нь хангалттай сайн нойр авч чадаагүй үед авах ёстой нойрны хэмжээ ихэснэ.
2. Түгээмэл нойрны асуудлууд
Нойргүйдэл (Insomnia)
Хамгийн түгээмэл байдаг энэхүү өвчинтэй эсэхээ мэдэхэд танд ганц асуулт л хангалттай: "Ямар ч шалтгаангүй миний нойр хүрэхгүй байгаа билүү?". Эрүүл мэндийн байдал, хийлгэж буй эмчилгээ, стресс, бүр хэр их кофе ууж байгаагаас хүртэл хамаарч болох өргөн ухагдахуун.Ямар ч шалтгаантай байсан зөв голдиролд орохыг хичээх, өөрийгөө тайвшруулж сурах нь ихэвчлэн сайн үр дүнтэй байдаг ба ихэнх үед эмч, эмгүйгээр анагааж болдог.
Нойрон дунд амьсгал тасалдах өвчин (Sleep apnea)
Та магадгүй таны эргэн тойрны хэн нэгэн унтаж байхдаа хоромхон зуур амьсгалахаа больж байгааг анзаарсан байж болох юм. Эсвэл хангалттай их цаг унтсан атлаа өдөр нь ядарсан хэвээрээ л байна уу? Тэгвэл магадгүй энэ нь нойрон дунд амьсгал тасалдах өвчин байж болох юм.Хэчнээн их унтсан ч ядарсан хэвээр сэрдэг энэ өвчин зарим тохиолдолд аминд ч халтай учир нэн даруй эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
Амардаггүй хөлний синдром (Restless Leg Syndrome)
Хөрвөөмөөр, хөдөлмөөр санагдаад унтаж чадахгүй байгаа бол магадгүй та энэ өвчнөөр шаналж байж мэдэх юм. Архи, тамхинаас татгалзахыг зөвлөж байна. Мөн магадгүй хэт их эсвэл хэт бага дасгал хөдөлгөөн хийснээс, каффейны зохимжгүй хэрэглээнээс болж байж ч болно. Хоёр хөлийнхөө дунд дэр хийж унтах, каффейн болон хөдөлгөөний хэмжээг тохируулах аргыг хэрэглээд үзэхийг зөвлөж байна.Өдөр тутмын хэмнэл алдагдлаас үүсэлтэй өвчлөлүүд
Ээлжийн ажил, цагийн зөрүүнээс болж үүснэ. Гар утас бас бус зүйл хэт оролдоод нойргүйдсээр нойр нь солигдсон бол мөн энэ ангилалд орно. Энгийн цагийн хуваариар босож, унтаад байвал ихэнх тохиолдолд аяндаа зүгээр болно. Гэвч удаан хугацаанд энгийн хуваариар босч унтахад хэцүү байсаар л байвал гэрлийн болон цагийн эмчилгээ хийхийг зөвлөж байна.3. Хэрхэн анагаах талаар
Өмнөх хэсэгт дурдсанаар нойрны өвчин болгон өөрийн гэсэн эмчилгээтэй. Ерөнхий тохиолдолд өгч буй зөвлөгөөнүүд:
- Унтахаасаа 1 цагийн өмнө электрон төхөөрөмжүүдээсээ холд
- Өөрийгөө тайвшруулж сур
- Таны хорт зуршлууд нойронд тань муу нөлөөтэй учир тэднийгээ зогсоо
- Дасгал хөдөлгөөн тохирсон хэмжээгээр хий.
Эх сурвалж:

No comments