Google X төслүүд

Share:
Ларри Пэйж болон Сергей Брин нар 2010 онд судалгаа, хөгжүүлэлт хийн, инноваци, технологийн шийдэл бүрдсэн бүтээгдэхүүн гаргах зорилготойгоор Google X компанийг байгуулав. Google X компанийн олон төслүүдээс сонирхоцгооё.

Google Glass

2011 онд Google Glass төслийн эхний бүтээгдэхүүн гарсан байна. Гэрэл зураг авах, аудио болон видео бичлэг хийх, мессеж бичих, утасны дуудлага хийх, хүлээн авах, зүг чиг заах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой нүдэндээ зүүдэг доорх бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ. Харин 2017, 2019 онд бүх төрлийн бизнесийн салбарынханд зориулалттай, Андройд үйлдлийн систем бүхий нүдний шилийг хэрэглэгч нартаа танилцуулсан байна. Нэр нь: Google Glass Enterprise Edition 2.


Google Brain

2011 онд хиймэл оюун ухааны салбарт Google Brain компани гарч ирсэн байна. Google Brain нь машин сургалт, эх хэл боловсруулалтын чиглэлээр судалгаа шинжилгээ хийн, судалгааны ажлуудаа байнга сайт дээрээ оруулдаг байгаа. Google translate (орчуулгын систем), Youtube-д бичлэг санал болгох систем, мөн зургийн хайлт хийх зориулалттай Google Plus зэрэг системүүдийг хөгжүүлжээ. 

Makani

2013 онд Австрали Америкийн бизнесмен Сол Гриффитийн үүсгэн байгуулсан, салхинаас эрчим хүч гарган авах зорилготой Makani компани Google X-д нэгдсэн байна. 2015 онд тэд 300 америк айлын бүтэн жилийн эрчим хүчний хэрэглээг хангах хэмжээний энергийг гарган авчээ.

Wing

2014 онд агаарын замаар бидэнд захиалсан бараагаа хүргэлтээр авах боломжийг бүрдүүлж байгаа Wing компани дроноор Австралид нэгэн үхрийн ферм ажиллуулдаг хүнд чихэр хүргэж өгчээ. Энэ бол тэдний анхны жинхэнэ туршилт байжээ. Харин 2017 оноос эхлэн Австрали улсын Канберра хотод захиалгын бараануудыг дроноор хэрэглэгчдэд хүргэн өгч байна.


Waymo

Австралид олноор тархсан коала гэдэг эгдүүтэй амьтан байдаг шүү дээ. Түүнтэй их төстэй, Google-ийн анхны автономит жолоодлоготой Firefly машинаа Waymo төслийн багийнхан 2014 онд бүтээжээ.

Verily

2017 онд Verily гэх биотехнологийн компани үүсгэн байгуулагдав. Тэд одоогоор хөгшин настай хүмүүсийн харааны асуудалд тус дэм болох линз гаргахаар хөгжүүлж байна. Мөн цаашлаад, нүдний харааг сайжруулах зорилготой, эмчилгээний линз бүтээх төсөл дээр ажиллаж байна.

Loon

Loon компани 2007 онд Пуэрто Рико арал дээр болсон байгалийн гамшигт үзэгдлийн дараа 200 мянган хүмүүсийг интернэтээр хангасан байна. Яаж гээч. Агаарын бөмбөлгийн тусламжтайгаар гээд бод доо. Харин 2013 онд Шинэ Зеланд улсад туршилт хийгдсэн байна.

Tidal

2020 онд Google X компани Tidal төслөө туршилтад оруулжээ. Машин сургалтыг усан доорх камер бүхий системтэй интеграци хийжээ. Tidal-ийн зорилго нь далайн экосистемийг хамгаалах, судлах, далайн амьтдыг судлахад оршиж байна. Одоогоор Норвеги улсад ашиглаж эхлэх талаар яриа хэлэлцээр явж байгаа юм байна.


Эх сурвалж:
  • https://x.company/projects/

No comments