Цаг хугацаагаар аялах боломжтой - гэхдээ таньд хязгааргүй масстай биет л байвал!

Share:

 

Та бүхэнд Дартмутын Массачусетсийн их сургуулийн Профессор Гаурава Ханнагийн мэдээг орчуулан хүргэж байна.

Цаг хугацааны аяллын тухай ойлголт нь физикчдийн төсөөллийг эзэмдсээр иржээ. Гэхдээ энэ нь үнэхээр боломжтой гэж үү? Мэдээж хэрэг! Бид бүгд л минут секунд өнгөрөх бүрд ирээдүй рүүгээ аялж байна шүү дээ.

Тэгвэл бид ирээдүй рүү үүнээс ч цаашаа аялж болох уу? Мөн л боломжтой. Гэрлийн хурдтай аялж чадвал эсвэл хар нүхний ойролцоо очвол цаг хугацаа удааширч, ирээдүйд дур зоргоороо аялах боломжтой болно. Гэвч хамгийн сонирхол татсан асуулт бол бид өнгөрсөн рүү буцаж очиж чадах уу гэдэг асуулт юм.

Time travel in past is possible or not?

Миний бие Дартмутын Массачусетсийн их сургуульд физикийн хичээл заадаг бөгөөд анх 7 настайдаа цаг хугацааны тухай ойлголтыг Карл Саганы "Сансар огторгуй" гэх сонгодог телевизийн цуварлаас мэдэж авсан юм. Яг тэр мөчөөс эхлэн ийм бүтээлч, гайхалтай санаануудыг үндэслэсэн онолуудыг ирээдүйд илүү гүнзгий судлах нь ойлгомжтой болсон доо. Жишээлбэл Эйнштейний харьцангуй онол. Үүнээс Хорин жилийн дараа би энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалан түүгээрээ идэвхтэй судалгаа хийсээр байгаа юм.

Саяхан миний докторын оюутнуудын нэг нь “Уламжлалт ба Квант татах хүч” сэтгүүлд цаг хугацааны машиныг маш энгийн бүтэцтэйгээр бүтээх тухай өгүүлэл бичиж хэвлүүлсэн байв.

 

Хумигдсан цаг хугацаан муруй

Эйнштейний харьцангуйн ерөнхий онол нь цаг хугацааг мурийлган, бүр хумих боломжийг олгодог. Энэхүү хумигдсан цаг хугацааны эргүүлгээр дамжин өнгөрч байна гээд төсөөл дөө. Цаг хугацааны эргүүлгийн аль нэг хэсэгт нь хүрээд эргэн өнгөрсөнд очиж тэр үед мэдэрсэн туулсан зүйлээ эргэн давтан Дежа Ву тай ижил мэдрэмж төрөх боловч үүнийгээ мэдэхгүй өнгөрнө. Энэхүү бүтцийг “хумигдмал цаг хугацааны муруй” хэмээн судалгааны бичвэрт нэрийдэх бөгөөд "цаг хугацааны машин" гэдгээр нь уншигч та гадарлах болов уу. Гэрлээс илүү хурдан аялдаг зүйлээр цаг хугацааны машин бүтэх ёстой бөгөөд үүнийг ойлгох нь орчлон ертөнц хэрхэн оршин тогтнодог талаарх бидний ойлголтыг сайжруулах учиртай юм.

Black holes may make time travel possible - Horizons


Сүүлийн хэдэн арван жилийн турш Кип Торн, Стивен Хокинг зэрэг алдартай физикчид цаг хугацааны машинтай холбоотой загварууд дээр семинарын ажлуудыг хийжээ.

Торн ба Хокинг эдгээр судалгаанаасаа байгаль өөрөө цаг хугацааны эргүүлгийг хориглодог гэх дүгнэлтэд хүрсэн юм. Хокинг "Хронологийн халхавч-ийн таамаглал" даа илүү ойлгомжтойгоор тайлбарласан байдаг. Дэлхий ертөнц өөрөө өнгөрсөн түүхэнд өөрчлөлт оруулах бололцоог хааснаар цаг хугацааны аяллаас үүдэн гарч болзошгүй парадоксуудаас (логик зөрчилдөөнөөс) биднийг ангижруулдаг ч байж болох юм.

Эдгээр парадоксын дунд хамгийн алдартай нь "өвөг эцгийн тухай парадокс" байгаа юм. Энэ нь аялагч өнгөрсөн үе рүү очин өөрийн өвөг эцгийг хөнөөх аваас, энэ нь түүхийг өөрчлөн аялагч маань хэзээ ч төрөөгүй, оршин тогтноогүй болж таарах учиртай. Үүнээс зөрчилдөөн үүсэн гарч байгаа юм. Ер нь цаг хугацааны аяллаас үүдэх парадоксууд дээр үндэслэгдэн "Ирээдүй рүү буцсан нь" гэх мэт олон алдартай кино, романуудыг та андахгүй биз ээ.

 


Этгээд матери

Нарийн ширийн зүйлүүдээс хамааран янз бүрийн физикийн үзэгдлүүд нь физик системд хумигдсан цаг хугацааны муруй үүсэхээс урьдчилан сэргийлхэд оролцдог. Хамгийн түгээмэл нь цаг хугацааны эргүүлэг бий болгоход тодорхой төрлийн этгээд матери заавал шаардлагатай болдог. Этгээд матери нь сөрөг масстай материйг хэлж байгаа бөгөөд гол нь сөрөг масстай матери нь байгальд оршдоггүй юм.

Массачусетсийн Дартмутын их сургуулийн докторын оюутан Каролин Маллари цаг хугацааны машинд зориулсан шинэ загварыг “
Уламжлалт ба Квант татах хүч” сэтгүүлд нийтлүүлжээ. Энэхүү шинэ загвар нь аливаа сөрөг масстай этгээд материйг шаарддаггүй бөгөөд маш энгийн загварыг санал болгодог.

Малларигийн загвар нь хоёр хэт урт машинуудаас бүр
дэх бөгөөд энэ нь этгээд материалаар бүтээгдээгүй, эерэг масстай, зэрэгцээ шугамын дагуу байрлуулагдсан. Нэг машин хурдтай урагшилж, нөгөө нь зогсоод үлдэхүйд машин хоорондын зайд цаг хугацааны эргүүлэг үүсэж болохыг тэрээр үүгээрээ харуулж чадсан юм.

Time travel is possible – but only if you have an object with ...

Хэн ч гэсэн үүнийг гэрийнхээ хашаанд хийчих боломжтой биш гэж үү?

Хэрэв та боломжгүй дээ хэмээн сэжиглэсэн бол таны зөв. Малларигийн загвар нь машин бүрийн төв нь хязгааргүй нягттай байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл машин бүр “сингулярити” буюу хязгааргүй нягт, температур, даралтыг өөртөө агуулах шаардлагатай гэсэн үг юм. Үүнтэй төстэй хар нүхнээс ялгаатай нь хар нүхний дотогшоо халдашгүй бүрхэг байдаг бол энэхүү загвар бүрэн дүүрэн ажиглагдаж болохуйц бөгөөд аливаа хажуугийн биетэд бодит нөлөөг үзүүлж чадна.

Физикчид мэдээж ийм өвөрмөц биет байгальд оршин байгаа хэмээн итгэхгүй байгаа билээ. Харамсалтай нь цаг хугацааны машин тийм ч хурдан бэлэн болох боломжгүй байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү өгүүлэл нь физикчдэд хумигдмал цаг хугацааны муруйн талаарх өөрсдийн хаагдмал төсөөллийг улам боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж өгсөн.

Дээр дурдсан цаг хугацааны машины загварыг энэхүү бичлэгт харуулсан болно.

 эх сурвалж:

https://www.universal-sci.com/headlines/2018/12/13/-time-travel-is-possible-but-only-if-you-have-an-object-with-infinite-mass?fbclid=IwAR0NQP3YK8iNrgE4Fj7kap8yGecHhAZ7UXwyMBjmvm9xywVipxANyEFXjLo

No comments