Хиймэл оюун ухаан хэрхэн ажилладаг вэ?

Share:

 

XXI зуунд үсрэнгүй хөгжиж буй шинэ технологиуд дундаас хиймэл оюун ухааны салбар олны анхаарлыг их татаж байгаа билээ. Урьд өмнө нь хүний л хийж чадах зүйлс гэгдэж байсан зүйлсийг компьютер, хиймэл оюун ухаан гүйцэтгээд эхэлчихсэнийг та мэдэж байгаа байх. Энэхүү нийтлэлд хиймэл оюун ухаан(ХОУ) хэрхэн ажилладаг талаар тайлбарлая.

Суурь:

Хүн төрөлхтөн ихэнх зохион бүтээсэн зүйлтэйгээ адил ХОУ-г зохион бүтээхдээ ч байгалиас санаа авсан. Хүн, амьтны мэдрэлийн эсийг доорх зурагт харуулав:
Зургийн зүүн талд буй мэдрэгчийг дендрит, баруун талд буй сүүлийг аксион, сүүлний үзүүрт буй дохио дамжуулагчийг синаптик терминал гэнэ. Мэдрэлийн эс дэндритээрээ бусад эсний синаптик терминалуудтай холбогдож мэдээлэл авч, боловсруулан өөрийн аксионы үзүүр дэх синаптик терминалуудаар бусад эсэнд мэдээлэл дамжуулдаг. Тэгэхээр тархинд компьютер шиг төвлөрсөн 1 тооцоолох хэсэг үгүй, маш олон жижиг эс дэх жижиг тооцооллууд нийлэн тооцоог хийдэг байх нь.

Эхэн үеийн хэрэгжүүлэлт:

Та энэхүү зургийг хараад шууд л адилхан талыг нь олж харж байгаа байх. Олон эснээс мэдээлэл авч "бяцхан" тооцоо хийж дараагийн шатны эснүүдэд мэдээлэл дамжуулдаг хиймэл эс. ХОУ -н эхэн үед тархины эсийг дуурайсан дээрх хиймэл эсийг олныг угсран хүссэн үр дүнгээ гаргаж байв.

Орчин үеийн хэрэгжүүлэлт:

Эхэн үеийн хэрэгжүүлэлтийн эс дэх математик үйлдлийг өөрчлөх, янз бүрийн хэлбэрээр хооронд нь угсрах, төрөл бүрийн оролтонд зориулж ( зураг, бичлаг, бичвэр гэх мэт ) янз бүрийн математик үйлдлүүд, давхарга нэмэх гэх мэтээр амьдрал дээрх хэрэглээнд тааруулан, дэлхийн өнцөг булан бүрээс судлаачид, эрдэмтэд ХОУ-г хөгжүүлсээр байна.
Орчуулахаасаа залхуурсан нийтлэгчээ өршөө :)






No comments